Ааш гэж адсага болсон Korean Air

1432679235_img_5378-copy385444824201505270807Монголоос Солонгос нислээ. Чингис хаан нисэх онгоцны буудлаас аавдаа үнсүүлээд ээждээ илүүлээд алсыг зорьж буй алгын чинээ охид хөвгүүдээс өгсүүлээд өвчин зовлондоо баригдсан нэгэн өмч хөрөнгөтэй феодалууд гээд үхрийн бөөр шиг Монголын бүх амьдрал Буянт-Ухаагийн хонхороос Инчоны эрэг хүртэл үүлтэй тэнгэрээс дээгүүр үзүүртэй моддын дээгүүр нисч өнгөрсөөр.

Дэлхийд гайхагдсан эелдэг гэсэн Korean Air –н “шалганы захиалга”нь хараа муутай иргэдийн нүдний шилийг хүртэл шалгахаас эхлээд адал явдал эхлэн үйлчлэгч охид нь онгоц хөөрөөд аашаа гаргаж эхэллээ.

Магадгүй Солонгосоос ирлээ төд удалгүй зорчигчоо аваад буцаад алгын чинээ нутагруугаа ум хумгүй буцдаг ажлын их ачаалал нь нөлөөлдөг байх гэж бодовч “Хэргэлэгч Хаан”гэсэн мугуйд бодлоороо “хаан” болох гэсэн биш эгээтэй л хэдэн Монголчууд онгоцноосоо шидүүлчихсэнгүй.

Үйл явдал ингэж өрнөв. Хоол ирж байна. Бүх Монголчуудад будааны зутан өгөх шинжтэй. Шууд л асуухгүйгээр E.J.Lee тэргүүтэй охид шидлээд эхлэв. Хэл ус муутай, анх удаа нисч байгаа улсууд “ингэдэг л юм байх” гэж бодоод чимээгүй авч байв. Харин хэлтэй устай ч тэр хэд хэдэн удаа нисч газар үзэж галуу шувууны мах идэж үзсэн улсууд “Махчин Монгол мах иднэ”наадхаа өөрсдөө ид хэмээн ширүүхэн шиг “шүршиж” байгаа нь харагдав.

Зөрчил хурцдаж чанга дуугарсан зарим залуус, хүүхнүүдэд дуртай дургүй махтай хоол өгч байгаа харагдав. Бусад нь буюу ихэнх нь “будааны зутан”-даа залбирав.

Зарим нэгэнд “бууж өгсөн”мэт санагдсан Гуулийн улсын савхан цагаан охид тийм амархан бууж өгөх хүсэлгүй байсан бололтой Солонгос улсруу нэвтрэх хуудсан дээр шуудхан гонжирцгоов.

“Нэвтрэх хуудас байна эрүүл мэндийн хуудас байхгүй”хэмээн ахиад л хэл ам татлаж “юм үзсэнүүдийн”дургуйг одоо ёстой дээд цэгт нь хүргэв. Буухаас 1 цагийн өмнө тухтай сууж байгаад нэвтрэх хуудас бичдэг нь дэлхийн аль ч улс оронд байх үйлчилгээ бөгөөд Улаанбаатараас – Сөүл хүрэх нислэгт л ийм боломжоо эдлэж чадаагүй Монголчууд шуугилдаж эхэллээ.

1432671341_141212_p01_daughter502195431201505270807Зарим нэгэн Монголчууд “За яахавдээ тэр нэвтрэх хуудсыг нь л авая эрүүл мэндийн хуудас нь Инчон дээрээ байгаадаа”хэмээн тайвшруулж үйлчлэгч охидоос нэвтрэх хуудас олгохыг хүстэл “дуусчихсаан”гээд асуудалд цэг тавив.

Өмнө нь Солонгосын Korean Air –н үйлчлүүлэгчид зорчигчидтой хүндлэлгүй, тавьсан хүсэлт биелүүлэхгүй элдэв байдлаар татгалзаж байна хэмээн шүүмжлэл гаргадаг байсан нь энэ удаад ёстой амьдрал дээр сэтгүүлч миний нүдэн дээр болж өнгөрлөө. Ямаан омогоороо Солонгост битгий хэл дэлхийд алдартай нөхдүүд эднийд бишгүй бий бөгөөд саяхан муухай ааш гаргаж New-York хүрэх нислэлийг 10 минутаар саатуулж байсан Гүйцэтгэх захиралынх нь охин эрүүгийн ял авсан байдаг.

Цаашид сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг муу МИАТ-аараа л газар хороож байх нь хэрэгтэй юм байна хэмээх бодол улам лавширч байлаа.

Монгол дахь Korean Air –н төлөөлөгчийн газар энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч Монголчуудтай зүй бусаар харилцсан ажилтнууддаа хариуцлага тооцож дэлхийд нэр хүндтэй байгууллагынхаа нэр хүндэд анхаарах нь зүйн хэрэг буйзаа.

Уг нийтлэлийг англи, солонгос хэл дээр тун удахгүй орчуулан хүргэх болно.

Эх сурвалж : tsag.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …