Чингэлтэй дүүрэгт “Иргэдийн өдөр” зохион байгуулжээ

tsetse-09Чингэлтэй дүүргийн “Иргэдийн өдөр” болон Биеийн тамир спорт хорооны “Ажил танилцуулах өдөрлөг”- ийг 5 дугаар сарын 31-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Соёлын төвийн дарга Тунгалаг нар нээлтэд нь оролцжээ.

Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спорт хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Ахмадын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай, идэвх зүтгэлтэй оролцдог ахмад тамирчдад талархал илэрхийлж үнэ бүхий зүйлээр , дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн 220 тамирчинд дүүргийн Засаг даргын бэлгийг өгсөн байна.

hii-dasgal-2Энэ үеэр 56 дугаар Цэцэрлэгийн багачууд уран хөдөлгөөнт гимнастик, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Аэробик гимнастикийн тамирчид болон 6,18, 19 дүгээр хороодын ахмадууд хийн дасгалын үзүүлэх тоглолт болов.

Тусгаар тогтнолын талбайд болсон өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудын дунд гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн тэмцээн, гийр өргөх, гэдэсний таталт, дартс, ширээний шагайн тэмцээн зохион байгуулжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …