Айл бүрт л вазелин байдаг шүү дээ. Тэгвэл энэ хямд төсөр, гарын доорх тосыг юу юунд ашиглаж болох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
- Наалдсан бохь салгах
Бохь зажлах зугаатай боловч зажилж дуусаад хогийн саванд л хийхгүй бол энэ тэнд наалдчихвал салгахад хэцүү. Ялангуяа үсэнд наалдвал бүр ч хэцүү. Ийм үед үсээ хайчлахын өмнө бага зэрэг вазелинаар үрээд үзээрэй. Сайн түрхэж, үрсний дараа том шүдтэй самаар самнаж, бохио салгаж авна. Дараа нь үсээ шампуньдаж угаагаад сайтар зайлаарай.
Мөн вазелин модон материал дээр наалдсан бохийг салгадаг. Модон ширээ, сандал, орны толгой зэрэг дээр наалдсан бохийг вазелинаар үрээд салгаарай.
- Halloween-ы хулууг шинэхэн хэвээр нь байлгана
Halloween-ы баяраар тайрч, дүрс гаргаж бэлдсэн хулуу амархан муудах гээд байдаг. Ийм үед тайрсан хэсгүүд дээр вазелин түрхвэл шинэхэн хэвээрээ удаан үлдэнэ.
3. Шоргоолжнууд аяга, савруу орохоос сэргийлнэ
Зуны улиралд хаа сайгүй шоргоолжнууд үүрлээд, аяга таваг, савтай хоолруу орчих гээд байдаг. Ийм үед савныхаа гадна хэсэгт тойруулаад вазелин түрхчихвэл тэд авирч гарж чадахгүй.
- Хяхтнадаг хаалганы нугасыг засна
Хаалганы нугас ойр ойрхон хяхтнадаг болчихдог. Ийм үед нугасандаа вазелин түрхчихвэл нэг хэсэгтээ л та амар тайван байх болно.
- Уруулын түрхлэг
Хуурай хагарсан уруулаас дор зүйл гэж үгүй. Ийм үед вазелин урууландаа түрхээрэй. Мөн уруулын будаг түрхэлгүй гялалзсан, зөөлөн уруултай болохыг хүсвэл энэ яг тохирно.
- Гацсан бөгж гаргана
Хуруундаа зүүгээд гацсан бөгжийг гаргахад үнэхээр өвддөг. Ялангуяа халуунд хуруу хөөчихөөр бөгж гардаггүй. Ийм үед вазелин түрхээд зөөлөн татаад бөгжөө гаргаарай.
- Сахлын вакс
Сахлаа ургуулахыг хүсч байна уу? Сахлын вакстай байснаар хэрхэн ургахад нь хяналт тавьж, хэлбэрт оруулж болдог. Гэртээ вакс бэлдэхийн тулд тэнцүү хэмжээний вазелин зөгийн лав тосыг холиод сахландаа түрхээд хүссэн хэлбэртээ оруулаарай.
- Модон тавилга дээрх халуун зүйл тавьсан мөрийг арилгана
Гоёмсог модон тавилга дээрээ халуун аяга тавиад мөр гаргачихсан уу? Дөнгөж мөр гарсан даруйд нь вазелин түрхэж хонуулаад дараа нь алчуураар арчаарай. Шинэхэн юм шиг л болох болно.
9. Шүршүүрийн хөшгийг хялбар гулгуулах
Шүршүүрт орох үедээ хөшгөө татах гэтэл зууралдаад байдаг үе гардаг. Хэрэв хөшигний тогтоогууруудыг вазелинаар тосолчихвол хүссэнээр чинь хөнгөхөн гулгадаг болно.
10. Маникюр, педикюрт хэрэглэх
Цэвэрхэн будсан хумсанд дуртай юу? Маникюр, педикюрт мөнгөө үрэхийн оронд өөрөө хийж сурах хэрэгтэй. Хумсаа цэвэрхэн будах гэтэл хумсны мах, арьсан дээр будаг болчихдог шүү дээ. Харин хумсныхаа эргэн тойронд вазелин түрхчихвэл дараа нь будаг болсон ч хялбар арилах болно.
- Уруулын будгийн толбыг арилгана
Дуртай хувцас чинь уруулын будгийн толботой болчихсон уу? Угаахаасаа өмнө толботой хэсэг дээр вазелин түрхэж нялаад угаалгын машиндаа хийвэл арилах болно.
- Хөмсөгийг зөөлрүүлнэ
Та өтгөн, замбараагүй хөмсөгтэй юу? Эсвэл хэдэн ширхэг хөмсөг хэлбэрт орохгүй өрвийгөөд байна уу? Тэгвэл бага зэрэг вазелин түрхээд зөөлөн, торгомсог хөмсөгтэй болоорой.
- Тагийг хялбар онгойлгоно
Будгандаа хатаад онгойхгүй байгаа хумсны будагны таг, эсвэл цавууны тагийг онгойлгох тун хэцүү байдаг. Таглахын өмнө савны амсрыг вазелинаар тосолвол дараа нь төвөггүй онгойлгох болно.
эх сурвалж: emegteichuud.mn