Угаалгын машины бүх тохиргооны тайлбар

88874f74f8993c15392b50301bd0fa4dfa7babe5Угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угаагч гээд бидний өдөр тутмын ажилд үнэнч туслахууд олон бий. Гэвч эзэгтэй бид хааяа тэдний олон янзын тохиргооны учрыг олдоггүй шүү дээ. Тиймээс танд зориулан бид угаалгын машины бүх тохиргооны тайлбарыг бэлтгэлээ.

Үйлдлийн тохиргоо:
Start-Эхлэх
Finish/End-Дуусгах
Rinse-Угаах
Spin-Сэгсрэх
Drain-Усыг зайлуулах /Сэгсрэх/

Child Lock-Бага насны хүүхдийг оролдохоос сэргийлж тохиргоог цоожлох

Угаах хувцасны ангилал: 
Cottons-Жирийн даавуун материалтай хувцсанд
Coloureds-Тод өнгийн хувцсанд
Mixed Fabrics-Холимог материалтай хувцсанд
Delicates/Silk-Торгон болон ноолууран хувцсанд
Wool-Ноосон эдлэлд
Lingerie-Дотуур хувцсанд

Угаах нөхцөл:
Normal/Main Wash-Хэвийн угаалт
Express/Quick-Бага зэргийн бохирдолтой хувцсыг хурдан угаахад
Extra Rinse-Их бохирдолтой хувцсыг дахин угаахад
Pre-Wash/Soak-Гүн бохирдсон хувцсыг хэвийн угаалтаар угаахаас өмнө толбыг арилгах зорилгоор ашиглана
Sanitize-Хэдэн минутын турш хувцсанд байгаа нян бактерийг халуун усанд устгана. Хэрэв гэр бүлийн хэн нэг гишүүн халдварт өвчтэй бол энэ тохируулгыг ашиглана.
Cool wash-Будаг гарах магадлалтай хувцсыг хүйтэвтэр усанд угаана.
Stain-Толботой хувцсыг угаахад

Бусад тохиргоо:
Spin Max/High/Mid/Normal- Энэ бол сэгсрэлтийн хурдыг заасан тохиргоо юм.
Temperature-Угаах усны температур
Hot-Халуун ус
Warm-Бүлээн ус
Cold-Хүйтэн ус

Толбоны хэмжээ:
Heavy-Гүн бохирдолтой хувцсанд /Хөлбөмбөгийн хослол гэх мэт/
Medium-Дунд зэргийн бохирдол, толботой хувцсанд
Light-Хөнгөн бохирдолтой хувцсанд

Та угаалгын машины “Pre-wash” гэсэн тохиргоог ашигладаг уу? Ухаалаг гэрийн эзэгтэй та хувцасаа угаах болгондоо угаалгын машиныхаа “Pre-Wash” гэсэн тохиргоон дээр тааруулдаг юм биш биз? Тэгвэл энэ зуршлаа хаях цаг болжээ. Учир нь энэ бол дэлхийн цэвэр усны болон, гэр бүлийнхээ санхүүгийн нөөцийг хий дэмий үрж байгаа хэрэг юм. “Pre-wash” нь зөвхөн хэт гүн толботой, эсвэл жирийн угаалтанд арилахааргүй их хир буртаг болсон хувцсыг угаахад зориулагдсан. Гэвч эмэгтэйчүүд нэг угаалтанд арилах жижиг толботой хувцасаа ч “Pre-Wash”-аар угаах гээд байдаг талтай. Ингэснээр та угаалга хийх бүртээ 15 литр ус, тодорхой хэмжээний цаг зав, эрчим хүч, мөн угаалгын нунтгаа хоосон гарздаж байгаа гэсэн үг юм.

Харамсалтай биш байна гэж үү? Их Британид хийсэн нэгэн судалгаагаар айл бүр угаалга хийхдээ “Pre-Wash”-ыг ашиглахаа больчихвол жилд 6 тэрбум литр ус хэмнэх боломжтой юм байна. Энэ нь 6,000 ширхэг Олимпийн усан санг дүүргэх хэмжээний их ус юм. Мөн цэвэр усны хомсдолд орсон 6000-аас ч олон айлд амьдрал бэлэглэх хэмжээний гэсэн үг. Түүнээс гадна хүн болгон шүдээ угаахдаа крантаа хаадаг болчихвол өдөрт 500 орчим литр ус хэмнэгдэх юм. Энэ бол зөвхөн Их Британийн ард түмэнд хийсэн судалгаа. Дэлхий даяараа зөвхөн энэ хоёр өөрчлөлтийг л хийхэд ирээдүйд нүүрлэх усны хомсдолд орохгүй байх боломжтой. Орчин үеийн ихэнх чанартай угаалгын нунтаг ямар ч гүн толботой хувцсыг жирийн угаалтаар арилгах чадалтай болсон. Тиймээс гэрийн эзэгтэй нарт энэ тохиргоог хэрэглэх шаардлага бараг л гарах ёсгүй юм байна.

Бид ч эрхэм уншигчиддаа, хувцсаа “Pre-Wash”-дахаа больж, шүдээ угаах бүртээ усаа хааж байхыг уриалж байна. Монголын мянга мянган эмэгтэйчүүд бид өдөр тутмын амьдралдаа ийм жижигхэн өөрчлөлтүүдийг хийснээр хойч үедээ асар том хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …