Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Дийпак Элмер болон Габриэлла Спирили нарыг хүлээн авч уулзлаа.

DSC_8347Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер цаг зав гарган биднийг хүлээн авч уулзсанд баяртай байна гээд Монгол Улсад томилогдон ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа талаар дуулгав. Мөн тэрээр “Монгол Улсад ажилласан хугацаанд УИХ-ын Тамгын газартай хамтран олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэмжин ажиллаж байсан та бүхэнд талархал илэрхийлье. Швейцарийн Хөгжлийн агентлагийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газартай засаглалын хөтөлбөрийн хүрээн дэх амжилттай хамтын ажиллагааг ихээхэн дэмждэг” гэлээ. Түүнчлэн Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар шинээр томилогдон ирж буй хатагтай Габриэлла Спирилиг танилцуулсан юм.

УИХ-ын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” болон “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг хэрэгжүүлж байгааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэмдэглэв. Мөн тэрээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хувьд 06 дугаар сард 21 аймгийн хэмжээнд сургалт зохион байгуулагдан, идэвхтэй ажил явагдаж байгаа бөгөөд энэ сарын 06-07-ны өдрүүдэд УИХ-ын дарга орон нутагт ажиллах үеэрээ дээрх төслийн сургалтын арга хэмжээнд биечлэн оролцсон болохыг хэллээ.

DSC_8349УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей “УИХ-ын Тамгын газар болон Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа өндөр үр дүнтэй байдаг бөгөөд үүнд ноён Дийпак Элмер та ихээхэн хувь нэмэр оруулсан. Монгол Улсад ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлага тань үнэ цэнэтэй туршлага байх болно гэдэгт найдаж байна” гээд, уулзалтын төгсгөлд ноён Дийпак Элмер болон хатагтай Габриэлла Спирили нарт ажлын өндөр амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …