Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлаа таниуллаа

32881f0ba8945af318f4a182b980c4aaИрэх баасан гарагт тохиох Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг угтан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Иргэний нисэх, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн,  Гааль, хилийн цэргийн дугаар анги зэрэг байгууллага оролцлоо.

Хилийн мэргэжлийн хяналтынхан зорчигч, иргэдэд ажлаа сурталчилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан болон зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа. Мөн Эбола, Коронавирус зэрэг халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөөг Бээжин-УБ, Хөх хот-УБ чиглэлийн онгоцоор аялах 95 зорчигчид өгчээ.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүнээ хилээр нэвтрүүлэхдээ эрсдэлд суурилсан хяналт шалгалтад хэрхэн хамрагдах, гарч болзошгүй хүндрэлээс хэрхэн сэргийлэх чиглэлээр экспортлогч, импортлогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгсөн байна.

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …