Ээж ээ, сэргээрэй. Таны бие дээрдэж байна уу?…
Коала баавгайн бамбарууш машины осолд орсны улмаас гэмтэж бэртсэн ээжээ энхрийлэн тэвэрч байгаа гайхалтай мөч.
Өнгөрсөн ням гаригт Queensland-ийн баруун зүгт орших Брисбэнд Пантом бамбарууш ээжийн хамт автомашины осолд оржээ. Ослын улмаас бамбарууш ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна. Харин ээж Лиззигийн хувьд уушгиндаа бэртэл авч, эмнэлэгт хүргэгдэн, эмч нар түүнд яаралтай мэс засал хийжээ. Энэ үеэр Пантом бамбарууш ээжийгээ энхрийлэн тэвэрч байсан нь мэс засалчдын сэтгэлийг ихэд уяраасан байна.
Зургаахан сартай бамбарууш эхийнхээ дэргэдээс хором ч холдоогүй ажээ. Пантом, Лиззи хоёр Coominya дахь хурдны зам дээгүүр гүйж яваад ийнхүү автын осолд өртжээ. Пантом ээжийгээ одоо ч тэвэрсээр байна.