12 хүнийг үерээс аварчээ

b70f7b647ae7f11560a7f97b51f01a2a_x3Энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт их хэмжээний хур тунадас орж, гамшгийн хэмжээнд хүрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Байгалийн гамшигт хүн эрсдээгүй ч аймгийн Онцгой байдлын аврагчид Баяндалай сумын нутагт фургон машинтай 10 том хүн, хоёр хүүхэд усанд живэх аюулд өртөөд байсныг аварсан байна. Түүнчлэн урьдчилсан байдлаар 7 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүн мэдээлэл байгаа бөгөөд аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комисс сумдад ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жилийн хувьд Өмнөговь аймгийн зүүн сумдад хур бороо багатай байснаас мал тааруухан өвөлжсөн. Харин энэ жил зуны эхэн сар гарчихаад байхад говь нутагт ийм үзэгдэл тохиолдож байгаа нь зуншлагад нөлөөлөх вий гэсэн айдас төрүүлж байгааг орон нутгийнхан хэлж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн мэргэжлийн байгууллагаас малчид иргэдийг байгалийн гамшигт үзэгдэл, цас бороо, үер усны аюулаас ямагт сэрэмжилж учирч болзошгүй ослоос өөрсдийнхөө эд хөрөнгө, амь насыг хамгаалахыг анхааруулан сэрэмжлүүллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …