Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр тохиолоо

2005 онд Засгийн газар 156 дугаар тогтоол гаргасны дагуу “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын хоёрдахь ням гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мэргэжлийн хяналтын байгууллага баярын хурлаа 2015.06.12-ны өдөр хийж олсон ололт амжилт, хийж бүтээснээ дүгнэлээ.

468cc9b48f47d99bdb10cdc5117b75bfМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх баярын хуралд үг хэлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр хамт олны хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ, цар хүрээ жил ирэх тусам бэхжин, үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүртэж байгааг онцоллоо.

Мөн хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар хийн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн тусалж, мэргэжил, арга зүйгээр ханган тэдний хөгжлийг дэмжих нь хяналтын байгууллагын үндсэн зарчим. Болзошгүй эрсдлээс сэргийлэн, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө төр хяналтаа тодорхой хэмжээгээр тавьж байх ёстой. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг тэмдэглэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд улсын байцаагч, ажилтан, албан хаагчдадаа хандаж үг хэллээ.

5820a33e90f5fe0842e7f2a38e64bfdeМэргэжлийн хяналтын байгууллага 2015 оныг “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Хяналт, шалгалтыг шалгуулагч талд ойлгомжтой, ил тод болгохын тулд Хяналтын хуудас ашиглан хяналтын шинэ тогтолцоонд бүрэн шилжсэнийг тэрбээр тэмдэглэв. Цаашид мэргэжлийн хяналтын шинэчлэлийг иж бүрэн, цогц агуулгаар нь хэрэгжүүлэх дунд хугацааныстратеги төлөвлөгөө боловсруулж, хүний болно нийгмийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжихэд гол анхаарлаа хандуулна гэлээ.

Хяналт шалгалтын үр дүнг хөгжил болгож чаддаг, хөгжлийн гарц, боломж, нөхцлийг олж харж түүнийгээ зөвлөж чаддаг, хяналт шалгалтыг айдас хүйдэс биш алдаж эндэхгүй амьдрахын чиглүүлэгч болгодог, хууль, стандартыг сахиулдаг, сахин мөрдөхийг дэмждэг, хүнд суртал, чирэгдэлгүй, хөгжил дэвшилд түлхэц болсон, иргэддээ үйлчилдэг, үндсэн үйл ажиллагаагаа аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах стратеги баримталсан, эрсдлийн үнэлгээнд суурилсан нээлттэй, оновчтой бүтэц бүхий шинэ цагийн хяналтын байгууллага болгохын төлөө хамтдаа зүтгэхийг уриалав.

d4dcb984302e70ff63c078a62254f3a0Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүс Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд болон бусад удирдлагаас Алтангадас одон, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, ерөнхий газрын жуух бичгээ гардаж авлаа. Мөн 18 хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахаа андгайлав.

Улсын хэмжээнд 2000 гаруй хүн Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг бөгөөд 50 гаруй хувь нь 40 хүртэл, 36 хувь нь 50, 13 хувь нь 50-иас дээш насныхан байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолоор дөрвөн хүн энгэрээ мялааж 300 орчим хүн төр, засгийн одон медаль хүртлээ.

aaa98b9ab9287d95f0d79e72b37aade4

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …