Цацрагийн хяналтын чиглэлээр зөвлөн тусаллаа

ce1c8d537f2f786ce429595cefbda231МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяны хүрээнд Хяналтын хуудсыг сурталчлах, энэ хуудсыг газар дээр нь хэрхэн ашиглаж байгаа талаар Орхон аймагт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Аймгийн хэмжээнд цацрагийн холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хоёр өдрийн сургалтыг “Эрдэнэт” УБҮ дээр зохион байгууллаа. Энэ үеэр цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн бүрдэл, нийтлэг гардаг зөрчил дутагдал, ажлын байрны зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт зэрэг чиглэлээр хичээл зааж, цацрагийн хяналт, цацраг хэмжих багаж, хамгаалалтын хэрэгслийг сурталчилсан үзэсгэлэн гаргалаа. Хэрэглэгч байгуулага, аж ахуйн нэгжүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр үйлдвэрийн технологийн процесст цөмийн хэмжүүр, эрүүл мэндийн салбарт рентген багаж, тоног төхөөрөмж ашиглах үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах тухай, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг хэрэгжүүлэх тухай улсын байцаагчийн зөвлөмжүүд гаргасан байна.

Цөмийн болон цацрагийн хяналтын газар

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …