Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийг сонгоно

shinjleh uhaanii akademi Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган энэ сарын 5-ны өдөр хуралдуулахаар ШУА-ийн  тэргүүлэгчдийн хурлаас шийдэрлэсэн. Маргааш хуралдах тус чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгчийг шинээр сонгох  ажээ.

ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчидийн материалыг “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу энэ сарын 2-ны өдөр академийн Тэргүүлэгчдийн газар хүлээн аваад байгаа юм байна.

ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монгол Улсын “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны Академийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг тусгасан мөрийн хөтөлбөртэй байхыг чухалчилдаг байна. ШУА-ийн их чуулган болох гэж буйтай холбогдуулж академийн ерөнхийлөгчийг сонгох асуудлаар өнөөдөр 11:30 цагт ”Монгол ньюс” төвд мэдээлэл хийх ажээ. ШУА-ийн Ерөнхийлөгчөөр Б.Энхтүвшин ажиллаж байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа ажээ.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ЖУРАМ

Энэ журам нь Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн /цаашид “Академийн ерөнхийлөгч” гэх/ сонгуулийг явуулахад мөрдөгдөнө.
1.    Академийн ерөнхийлөгчид эрдэм судлалын ажлыг идэвхитэй хийж байгаа академийн гишүүнийг буюу докторын зэрэгтэй эрдэмтнийг нэр дэвшүүлнэ.
2.    Академийн ерөнхийлөгчид эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн эрдмийн хамт олны хурлаас нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар нэр дэвшүүлнэ. Шинжлэх ухааны тухайн салбарын чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагууд хамтарч нэр дэвшүүлж болно.
3.    Нэр дэвшигч нь тус улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх,  Шинжлэх ухааны Академийн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхтэй   холбогдсон   асуудлыг тусгасан мөрийн хөтөлбөртэй байна.
4.    Академийн ерөнхийлөгчийн Академийн Их чуулганаас нууц санал хурааж сонгоно.
5.    Академийн ерөнхийлөгчийг Их чуулганаас сонгохдоо нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн сонсож шүүн хэлэлцэнэ.
6.    Эхний санал хураалтаар ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчдийг академийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
7.    Ердийн олонхийн саналыг  шууд авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч болон тэдэнтэй тэнцүү санал авсан нэр дэвшигчийн нэрийг дараагийн санал хураалтын хуудсанд үлдээж, дахин санал хурааж ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг академийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
8.     Тухайн санал хураалтын өмнөх  санал хураалтын дүнтэй  адил гарсан тохиолдолд хамгийн олон санал нэр дэвшигчийн нэрийг орхиж, тэнцүү санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудсанд үлдээж санал хурааж, ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг өмнөх санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчтэй өрсөлдүүлэн дахин санал хурааж, ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг академийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
9.    Саналын хуудсанд бичигдсэн бүх нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд дахин сонгууль явуулна.
10.    Академийн гишүүн санал хураалтын хуудсанд бичигдсэн бүх нэр дэвшигчдээс академийн ерөнхийлөгчөөр сонгох саналтай нэр дэвшигчийнхээ нэрийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэнэ. Өөрөөр тэмдэглэсэн буюу нэгээс илүү нэр дэвшигчийн нэрийн дугаарыг тэмдэглэсэн тохиолдолд саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Огт тэмдэглээгүй  тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно.
11.    Нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, санал хураалтанд оролцсон гишүүдийн тоог баримтлан тооллогын дүнг гаргана.
12.    Сонгуулийн тооллогын комиссын гишүүдийн тоо, бүрэлдэхүүнийг ил санал хурааж батална.
13.    Сонгуулийн тооллогын дүнг Их чуулганаас илээр батална.
14.    Шинээр сонгогдсон Академийн ерөнхийлөгчийг Шинжлэх ухааны Академийн эрх эүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар оруулна. Батламжлаагүй тохиолдолд дахин сонгууль  явуулна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …