Н.Лхачин: Бөөгийн ёс бол маш хатуу, энэ замналаар явна гэдэг ч их хэцүү

resizeБөөгөөр өвчилсөн бүр галзуурсан хүний тоо сүүлийн үед ихсээд байгаа нь нүднээ ил болжээ. Тэнгэрийн хүч сэргэж, хөрстөд түмэн онго бууж, цаг үе, мухардалд орсон ард түмэндээ туслах гэж тэнгэрийн онгодууд бууж байгаа хэмээн учир мэдэх хүмүүс хүүрнэдэг ч сайныг дагаж саар явсаар, энэ нь бүр туйлдаа хүрээд байгаа билээ. Энэ талаар зайран Н.Лхачинтай хэсэг хором ярилцлаа.

-Бөө ихсэхийн хэрээр хуурамч, худлаа бөө их байх болж? Таны бодол?

-Сүүлийн үед толгойтой болгон л бөө болж, хөө хуяг агсаж, хэц хэнгэрэг барьдаг болж. Энэ нь нэг талаараа сайн зүйл ч нөгөө талаараа хүмүүсийг мунхруулах бүр бизнесийн шинж чанартай болоод байгаа. Анзаархад онгодгүй албинтсан тийрэнтсэн өөрөөрөө учраа мэдэхгүй олон улаач байх юмаа. Зарим нь ч үнэнтэй эвлэрэхгүй олон жил бөөлсөн нэртэй буруу зөрүү үйл хийж яваа хүмүүсийн сэтгэл зүй нь бэлэн бус, салж хагацахгүй, дургүй, ухрах тохиолдол ч гарсан. Тиймээс анхнаасаа хатуу байж шударга үнэнийг хэлэхэд эмээх зүйл алга. Багш гээд амьтны үрсээр наадаад байгаа албингууд ямар үр дүнгийн төлөө, юу хийж байгаагаа ухамсарлахгүй явсаар л байх юм. Хамар доорхоо мэдэхгүй цээжээ дэлдээд албин тийрэн үржүүлгийн ферм ажиллуулаад олноор нь үйлдвэрлээд байвал эргээд өөрт нь муу үйл  очно гэдгийг анхааруулья.

-Онгод тэнгэртэй гэдгээ улаач хүн яаж мэдэх вэ?

-Монгол хүн эртнээс тэнгэртэйгээ харьцаж, мөнх хөх тэнгэрээ шүтэж ирсэн уламжлалтай. Үүнийгээ дагаад Монгол хүн бүр зөнтэй. Үнэхээр онго тэнгэртэй бол бөө болох улаач хүн өөрийн сахиусаа мэдэрнэ, сахиус нь ч өөрт нь мэдрүүлдэг. Гэтэл яагаад хүмүүс албин тийрэн буулгаад түүндээ итгэж олон жил бөөлөхөө аядаад яваад байна вэ гэхээр луйвардуулж байгаа хүмүүсийн мэдлэг мэдээлэл дутуу байна. Түүнээс гадна Монгол хүний өнөөх сайхан зөн, мэдрэмж алдагдаж. Энэ нь уламжлалт ёс жаяг, эцэг өвгөдийн сургаалиа дагахгүй, харь соёлтой өөрийн соёлоо хольж хутгаад байгаагаас болж байгаа юм гэж би боддог. Манайхан бөөгийн ёсыг нэг л дутуу үнэлдэг юм шиг. Уг чанартаа бөөгийн ёс бол маш хатуу, энэ замналаар явна гэдэг ч их хэцүү.

-Албин тийрэн буулгаж байгаа хүмүүс түүнийгээ мэдээд болихоор бол ямар үйл хийдэг вэ?

-“Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ” гэж үг байдаг. Нэгдүгээрт тэдгээр хүмүүс анхнаасаа багш болох хүнээ зөв сонгож, өөрийн онгод тэнгэрээ мэдэрсэн байх хэрэгтэй. Мөн бие, сэтгэл нь онгод буулгахад бэлэн байх хэрэгтэй. Анх онгодоо буулгаж байгаа улаачдын хүч тэнхээ сул байгааг нь далимдуулж албин тийрэн дайрах нь элбэг. Хоёрдугаарт улаач болж байгаа хүмүүс нь өөрсдөө мэдлэгтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ямар нийгэмд амьдарч байгаа билээ дээ, түүнийхээ давуу талыг гаргах хэрэгтэй биз дээ. “Бөө 100 шидтэй, тийрэн 99 шидтэй” гэдэг. Бөө хүний ганц давуу тал, онцлог бол сайхан сэтгэл байдаг. Албин тийрэн хүний биеийг эзэлсэн бол түүнийг бүрэн “хэмлэж” дуустлаа орхино гэж байхгүй. Үүнийг учир мэдэх, хүч тэнхээтэй хүн л гаргаж, зайлуулж чадна.

Ярилцсанд баярлалаа.

aaa0a55525048877big

Ярилцсан Ч.Мандахнар

undesten.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …