Шумуул гэрт орж ирээд байвал хэрхэн устгах вэ?

1044203_640449239299945_1475946756_n_bigШумуул аль хэдийн гарч ирчхээд ангуучлаад явж байгаа энэ үед, танд шумуул устгах энгийн аргуудаас танилцуулъя.

1. Цэцгийн саван дахь шумуулыг устгах арга: Тамхи татаад үлдсэн ишний үрдсийг цуглуулж аваад усанд 4-10 минут дэвтээж, тамхины үрдэс гүйцэд дэвтсэн хойно нь тамхины үртсээ шүүж аваад энэ усаа шүрших савандаа хийж, тарьсан цэцгэн дээрээ шүршвэл цэцгийн саван дахь шумуулыг амархан устгаж болох юм. Үүнээс гадна бас сармис, хуа жуу дэвтээсэн усыг өдөр бүр 3 удаа цэцгэн дээрээ шүршээд байвал мөн адил шумуулыг устгах үүрэг гүйцэтгэж чадах юм.

2.Үнэрт өвс тарьж шумуул арилгах арга: Шумуул арилгадаг үнэрт өвс нь ганд тэсвэртэй, хагас жил бололгүй сайхан ургачихдаг, хамгаалж чадвал олон жилээр ч ургуулж болох юм. Шумуулыг арилгадаг үнэрт өвснөөс нимбэгийн сэнгэнэсэн сайхан үнэр анхилдаг, энэ нь шумуулыг арилгаж чаддаг төдийгүй хүний бие махбодод ч харш нөлөөгүй юм. Дулааны хэмжээ нэмэгдэх тусам үнэр гарах нь төдий их болж, шумуул устгах үр ашиг нь нэн сайн болдог байна. Үүнээс гадна, бас нэг төрлийн хорхой арилгадаг удвал хэмээх ургамал нь шумуул устгах чадалтай байна.

3.Шумуулаас зайлах арга: Аливаа хүн витамин В идсэний дараа бодисын солилцоогоор дамжин хөлсийг даган гарах үнэр нь шумуулыг үлдэн зайлуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна бас биеэсээ ойролцоо газарт хэд хэдэн жижиг лаазтай сэрүүн эм тавихад шумуул зайлж холддог байна.

4.Чихэртэй ус юм уу шар айргаар шумуул устгах арга: Нэлээд хэдэн хоосон шилэнд 3-5 мл чихэртэй ус юм уу шар айраг хийж жаахан зайлсныхаа дараа ширээ сандал болон гэрийн булан зэрэг шумуул олон цуглардаг газар тавихад шумуулууд чихэртэй ус юм уу шар айргийн амтанд нь болоод лонхонд орж наалдаад гарч ирж чадахгүй болдог.

эх сурвалж: nuudel.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …