Apple ухаалаг утас iPhone хэрэглэдэг хэрэглэгч нарын батарей их хэмжээгээр зарцуулагдах нь гол асуудал байдаг.
Ихэвчлэн системний тодорхой хэдэн тохиргоонууд асаалттай байдаг болхоор цэнэг зарцуулалт ердийн хэмжээнээс илүү их байдагыг тэр бүр энгийн хэрэглэгч нар анзаардагүй байна.Хэрэв таны батарей ердийн хэмжээнээс илүү гүйж байвал энийг уншаарай
Location Services унтраах
Settings > Privacy > Location Services орж та унтраах боломжтой бөгөөд энэхүү үйлдэл ямар нэг аппликэйшн дээр та өөрөө location буюу байршил тогтоох асаасан бол тэр аппликэйшн ашиглах үед болон таны байршилыг бичиж байдаг.Жишээбэл файсбүүк дээр статус бичхэд location автоматаар гарч ирэх нь үүнтэй холбоотой
Mail байнга ирэхийг өөрчлөх
энэ бол маш чухал асуудал учир нь та өөрийнхөө майл дээр ямар нэг сошиал аккоунд файсбүүк твиттэр гэх мэт холбосон тохиолдолд
маш их хэмжээний майл тань дээр ирдэг тэр сошиал сүлжээг хэрэглэх хэмжээгээр их хэмжээгээр ирдэг харин тэр болгон танд байнга
мэдэгдэл ирдэг бөгөөд энэ нь цэнэг зарцуулалтанд ихээр нөлөөлдөг байна
Settings > Mail, Contacts, and Calendars > Fetch New Data > Manually орж та өөртөө тохируулна өөрчилөөрэй
Аппликэйшн байнга ачааллахыг болиулах
iPhone дээр ямар нэг аппликэйшн ороод гархад шууд гарахгүй цаанаа ачаалласан хэвээр байдаг энэ нь цэнэг зарцуулалтанд ихээр нөлөөдөг болхоор та орсон аппликэйшнуудаа байнга гаргаж байх хэрэгтэй
Home товч дээрээ хоёр дараад гаргах аппликэйшн болон тоглоомоо дээш нь чирнэ
Дэлгэцний гэрэл хэт тод байлгахыг халах
Дэлгэцний гэрэл хэт тод байх нь таны батерайг илүү хурдан зарцуулагддаг бөгөөд та шаардлагагүй гэж бодсон үедээ гэрэлээ бууруулж байх хэрэгтэй
Settings > Wallpapers & Brightness > Auto Brightness хуруугаараа чирээд багасгаж болно.
Airplane мод асааж байх
Аялалаар явж байх үед эсвэл утасаа ашиглахгүй гэж бодсон үедээ та Airplane горим асаах боломжтой бөгөөд үүнийг
та асаасанаар утасны цэнэг зарцуулаж болох гол хүчин зүйл болох үүрэн холбооны сүлжээг хааж байгаа болхоор Airplane горим асаалттай үед цэнэг зарцуулалт илүү удааширах болно
Automatic Downloads унтраах
Таны суулгасан ямар нэг аппликэйшн шинэ загвар гархаар Automatic downloads хэсэг асаалттай байвал өөрөө шинчлэлт хийдэг бөгөөд энэ нь ачааллаж байх үед батарей зарцуулалтанд ихээр нөлөөлдөг
Settings > iTunes and App Store Automatic downloads хэсэгээс Music Apps хэсэгийг унтраах
Updates хэсэг нь зөвхөн iOS систем шинээр гархаар шалгах болхоор асуудалгүй
Background App Refresh нь iOS 7 системийн батарей зарцуулалтын дийлэнхи хувийг эзэлдэг.Background хийгдсэн буюу ашиглаж байгаад home товч дараад түр гарсан аппликэйшн дээр ямар нэг мэдээлэл мэдэгдэл өөрчилөгдөхөд Background App Refresh автоматаар дагаад шинчилдэг байна
Setting > General Background App Refresh унтраа
Notification буюу мэдэгдэл нь таныг асаалттай байлгах үед notification идэвжсэн ямар нэг аппликэйшн дээр мэдэгдэл шинчлэгдэхээр автоматаар танд мэдэгддэг юм.Та үүнийг өөрийнхөөрөө тохируулах боломжтой
Settings > Notification Center > Мэдэгдэл хаах аппликэйшнуудаа хасаарай
AirDrop унтраах
Airdrop үйлчилгээ нь зураг , дүрс бичлэгийг бусад iPhone-той хуваалцах боломжтой үйлчилгээ бөгөөд та хэрэглэхгүй шаардлагагүй гэж бодсон үедээ хаах боломжтой
Control Center дээрээс Airdrop дээр дараад “off болгоорой”
Parallax ашигладаг бол болиулах
Parallax нь эффэкт нь хөдөлгөөнд оруулах эффект бөгөөд икон зураг болон анхааруулга сонордуулга цонх зэрэг дээр таны гарын аясыг дагаж өөрчлөгддөг
Settings > General > Accessibility > “Reduce Motion” on болгоорой
Spotlight Search хязгаарлах
Та ямар нэг зүйл хайх үед оруулсан үр дүн утасны энд тэндээс ухаад гаргаад ирдэг биздээ.Энэхүү үйлдэл явагдах үед батарей зарцуулалт ихээр явагддаг бөгөөд та хайлтын илэрцэд өөрөө хязгаарлалт хийх боломжтой
Settings > General > Spotlight Search өөрийнхөөрөө хязгаарлалт хийгээрэй
Bluetooth ашиглаагүй бол унтраах
Bluetooth ашиглаагүй үедээ асаалттай байх нь батарей зарцуулалт бага хэмжээгээр нөлөөлдөг тул та ашиглаагүй үедээ унтрааж байгаарай Control Center-с bluetooth зураг дээр дараад унтраагаарай
Хэт олон аппликэйшнтэй бол цомотгох
Та хэт олон тооны аппликэйшн суулгасан бол хэрэггүйг нь устгаж цомотгох хэрэгтэй шүү
Хэрэв таны батарей илүү гүйж байвал
Нэмэлт зай хураагууртай явж байхад танд илүү тус дэм болох болно
эх сурвалж: iberry.mn