Энэ сард 39 хэм хүрч хална

Hot-weather-thermometer УЦУОШГ-аас мэдээлж буйгаар долоодугаар сард халуу шатах төлөвтэй байгаа аж. Үүний хажуугаар дуу, цахилгаантай, хүчтэй аадар бороотой байх тул үерийн аюулаас болгоомжлохыг холбогдох албаныхан сануулж байгаа юм. Энэ сард баруун зүгийн нутгаар уулархаг хэсэгт 12-17, Алтайн өвөр говиор 22-27, бусад нутгаар 18-23 хэм дулаан байх аж. Мөн Баян-Өлгийн хойд, Увсын баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2 хэм дулаан байх гэнэ.

Гэхдээ сарын эх, дунд, сүүлчээр гэнэт сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 18-23 хэм дулаан байх аж.

Сарын ихэнх хугацаанд Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 34-39, бусад нутгаар 29-34 хэм хүрч халах төлөвтэй байгааг цаг уурчид сануулж байна.

Төвийн нутгаар  олон жилийн дунджаас 2.5-4 хэмээр дулаан, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 32-37, бусад нутгаар 29-34 хэм хүрнэ. Сарын сүүлээр сэрүүсч, ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа.
Харин зүүн зүгийн нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 16-21 хэмийн дулаан. Дуу цахилгаантай борооны өмнө зарим газраар салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүйги анхааруулж байна.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага бороо орох төлөвтэй байна. Бороо хур элбэгтэй зургаадугаар сарыг бодвол долоодугаар сар харьцангуй халуун байх ч үе үе хүчтэй аадар бороо орж, сарын сүүлээр огцом хүйтрэх юм байна.

ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …