Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ жил 7 сарын 6-7-ны өдрүүдэд Хатгал сумын нутаг Жанхайн давааны бэл, Хөвсгөл далайн эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт газар амжилттай зохион байгуулагджээ.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, монгол үндэсний ёс заншилтай танилцуулах зорилгоор гадаадын иргэдийн дунд үндэсний хувцас өмсөх уралдаан, бөхийн барилдаан, цаа буга унуулах, хурдан морьдын ухралдаан зэрэг тэмцээн наадам зохион байгуулагдсан аж.
Мөн энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаа бугын аж ахуй болон цаатан иргэдийн амьдрал ахуй, урцтай танилцах, цаа бугатай зураг авахуулах боломжийг дотоод гадаадын жуулчид олгожээ. Та бүхэндээ тус фестивалиас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.
Ц.Мөнх