100% төрийн өмчит “Орон сууцны корпораци” байгуулна

Oron-suuts-2 Засгийн газраас 100% төрийн өмчит Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байгуулах шийдвэр гаргажээ. Тус корпораци нь Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах бөгөөд  хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэх аж.

Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллах юм байна.

Мөн ТОСК байгуулснаар Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ажээ.

Г.Сонор

ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …