Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Ухаалаг анги” төслийн нээлт боллоо.

Эхний ээлжинд Буянт-Ухаа цогцолбор, Монгени цогцолбор, 23-р сургууль, 18-р сургууль, Хүрээ тулга гэсэн таван сургууль сонгогдсон байна. Энэхүү 5 сургуулийг тохижуулахад 200 сая төгрөгийн төсөв зарцуулагджээ. Төслийн хоёрдугаар ээлжийн тохижилтын ажил ирэх наймдугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Цаашид “Ухаалаг анги” төсөл илүү өргөн хүрээнд хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд төсөл хэрэгжснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байна.