Дэлхий дээрх хамгийн хуучин Коран судрыг олжээ

 

     Дэлхий дээрх хамгийн урт настай Коран судрыг Бирмингэмийн их сургуулийн судалгааны багийнхан олжээ. Радио идэвхит нүүрс хүчлийн огноо тодорхойлох шинжилгээгээр уг судрыг доод тал нь 1,370 жилийн настай гэж эрдэмтэд үзсэн нь түүнийг дэлхий дээрх хамгийн хуучин Коран хэмээн тодорхойлоход хүргэсэн байна. 100 орчим жилийн настай уг сударт байгаа Муслимийн ариун бичвэрийн хуудсуудыг одоо хэр тайлж уншаагүй байгаа аж. Британийн Номын сангийн судлаач, доктор Мухаммад Иса Уоли судар дээрх гар бичмэлийн талаар хэлэхдээ, ийм гайхалтай сонирхолтой нээлт лалын шашинтнуудыг ихээхэн баярлуулсан үйл явдал болж байна хэмээн өгүүлжээ. Ойрх Дорнодын бусад ном, бичиг баримтын цуглуулгын хамт олдсон уг гар бичмэл бүхий судрыг одоогоор дэлхий дээрх хамгийн хуучин Коран судар гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …