Пакистаны Хибер Пахтунхва болон Балочистан мужид хэд хэдэн тосгон, сууринд үер усны аюул тохиосны дараа тус улсын хойд нутгаар ширүүн бороо үргэлжлэн орсон байна. Хэвлэлийнхний дамжуулснаар үерийн улмаас гурван хүн амиа алдаж, олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Пакистанд жил бүр борооны улирлаар үер усны аюул нүүрлэж, олон хүний аминд хүрдэг билээ. Энэ удаагийн үерт Хибер Пахтунхва мужийн Читрал хот хамгийн их өртжээ. Тус хотод олон тооны барилга байшин усанд автан сүйдсэн байна. Мужийн мэдээллийн сайд Муштак Гани сэтгүүлчдэд мэдэгдснээр, хотын захын хэсэг усанд автан, зам боогдсоноор 200,000 гаруй хүн хоол хүнсгүй, хүнд байдалд орсон аж.
эх сурвалж: undesten.mn