Тэжээсэн хоёр нохой нь баавгай байжээ

2aba9gvd5neg7vgdf03ts74eqlХятадын Юнань мужийн, Ван Каюи хэмээх эр хэдэн жилийн өмнө нэгэн Вьетнам хүнээс хоёр нохойн гөлөг худалдан авчээ.

Тэднийг анх хархад өхөөрдөм бяцхан гөлөгнүүд л байсан учраас Хятад эр юу ч анзааралгүй тэднийг тэжээсэн байна. Харин тэд том болж эхлэхэд байдал буруу тийш эргэж эхэлжээ.

Нэг өглөө Каюиг сэрэхэд тэжээвэр нохойнууд нь саравчинд байсан тахиануудыг нь зооглочихсон байв. Гайхсан эр нохойнуудынхаа зургийг авч судлаад үзэхэд тэрбээр өөрийгөө нохой бус, Азийн нэн ховордсон хар баавгай тэжээж буйгаа мэдсэн байна.

Ийм учраас Каюи хоёр баавгайг “Ой хамгаалах газар”-ын мэдэлд шилжүүлсэн бөгөөд одоо баавгайнууд “Зэрлэг амьтдыг хамгаалах төв”-д амьдарч байна.

Тус төвийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар хоёр баавгай шинэ гэртээ аль хэдийн дасаж, тун давгүй байгаа аж.

эх сурвалж: hiub.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …