Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

11225093_390811574445597_7194486529280797033_n2015 оны 07-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болголоо.

Мөн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвгэрт мөн сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олсон иргэд дур мэдэн оролдож, өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж 3 хүн гэмтсэнийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

11703192_390811777778910_7352562213374271633_n

Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …