Дэлгэр мөрөнд живсэн нэг хүнийг хайж байна

fa34f42239b5af44bigХөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд 45 настай, эрэгтэй Ц энэ сарын 21-ний өдөр живсэн тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, цагдаагийн газрын хоёр албан хаагч,  орон нутгийн нэг иргэн нийт есөн хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт” гэдэг газар Дэлгэр мөрөнд найман настай, эрэгтэй М живсэн тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 13:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын дөрвөн албан хаагч, нэг автомашин, орон нутгийн нэг иргэн, нийт таван хүн нэг автомашин, нэг  завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны дүнд энэ сарын 23-ны өдрийн 15:05 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Ялаатын-Арал” гэдэг газар уснаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

www.zindaa.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …