Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног

af9594_BreastfeedingInPublic-880x400_x800Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийн ажил ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-нд явагддаг байна. Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжихэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Инночетын тунхаглалыг 1990 онд гаргасан нь энэ долоо хоногийн ажлыг зохион явуулах үндэс болсон билээ.

Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ашигтайг эмэгтэйчүүдэд мэдээлэх нь уг ажлын зорилго юм. Энэ арга хэмжээний зохицуулагч, Хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн холбооны мэдээгээр, хөхөөр хооллох нь нярай хүүхдийг түүнд шаардлагатай тэжээллэг бодисоор хангах хамгийн шилдэг арга мөн. Нярай хүүхдүүдийг зургаан сар хүртэл нь гагцхүү хөхөөр хооллохыг ДЭМБ зөвлөдөг. Үүнээс гадна, төрснөөс хойш нэг цагийн дотор хүүхдийг хөхүүлэх хэрэгтэйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …