Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

05791425d13df3afbigИргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:

Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх

Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах

Нийслэлийн ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурамаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах.

Авто тээврын хэрэгсэлээ   голын усанд оруулахгүй, угааж  цэвэрлэхгүй  байхыг анхаарна уу.

   Холбоо барих утас: 102, 105,

                                    БЗД-1    94945413,96167704, 

                                    СХД-1   70170133, 96167707

                                    ХУД-2    94945425,  96167710

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …