????????????????????????????????????

Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо

????????????????????????????????????

Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар баримтлах бодлого, байгалийн хий, газрын тосны салбарын хөгжил, Хятадын байгалийн хий, газрын тосны салбарын талаар болон монгол-хятадын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлоо солилцлоо.

c2fcc6ed0383aeb982cfb5fc60d40e08Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцууллаа.

Хуралдааныг ЭХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хааж товч үг хэлэв.

Дашрамд дурдахад өнгөрсөн оны 10 дугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын анхдугаар хуралдаан болсон юм.

eaa94a7f3703cba460551ecaff6078a8

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …