Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга болон салбарын удирдлагууд Дорнод аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд салбарын байгууллага болох “ДБЭХС” ТӨХК, “Адуунчулуун” ХК, “МАК”, “Дорнод Нийтийн аж ахуй” зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүний дараагаар ДБЭХС ТӨХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Зүүн …
Tag Archives: эрчим хүчний яам
November, 2016
-
10 November
Цахилгаанаар халаалтаа шийдэх иргэдэд зөвлөж байна
Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байна. Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 60 шахам хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид байна. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг …
-
9 November
АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав
Эрчим хүчний сайд П.Ганхүү Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах боломжтой тухайд онцолж ярилцлаа. Элчин сайд Галт МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл ажлуудын талаар сонирхож, АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Сайд П.Ганхүү Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулж мэдээлэл өгснөөс …
-
7 November
Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Уул уурхай, Эрчим хүчний салбарын оролцоо чухал байхыг онцлов
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үндсэн стратегитэй. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дунд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсруулах …
-
3 November
ОХУ-ын зүгээс цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзаж, салбарт барих бодлого үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол, Оросын харилцаа бүх түвшинд сэргэж байна. Хоёр орны Засгийн газар хооронд айлчлалууд болж, хамтын ажиллагааны шинэ шатны тухайд санал …
-
2 November
Хятадын бизнес эрхлэгчид Монголын Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв
БНХАУ-ын Бүх ардын худалдаа аж үйлдвэрийн холбооны Дэд ерөнхийлөгч Яанг Жирю тэргүүтэй гишүүд Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй уулзаж, салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны тухайд санал солилцлоо. БНХАУ-ын Бүх ардын худалдаа аж үйлдвэрийн холбоо нь Хятадын үндэсний байгууллага бөгөөд дөрвөн сая 480 мянган гишүүн бүхий томоохон бизнес эрхлэгчдийг нэгтгэж, 20 сая 600 мянган компанийг эгнээндээ багтаасан байдаг. Уулзалтын эхэнд Сайд …
October, 2016
-
28 October
Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Эрчим хүчний салбарт л гэхэд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд тогтой амьдрах боломж бүрдсэнийг онцолж байна. Мөн эрчим хүч …
-
22 October
Монгол, Хятадын эрчим хүчний салбарынхан Бээжин хотноо уулзав
Эрчим хүчний сайд П.Ганхүү БНХАУ-ын Эрчим хүчний салбарынхантай уулзаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон байна. Цөмийн болон Сэргээгдэх эрчим хүчний хөгжил, байгаль орчинд ээлтэй технологийн тухайд талууд түлхүү ярилцсанаас гадна хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхой болгоход уулзалтын зорилго чиглэжээ. БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний комиссын төлөөлөл болон “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22-р барилга” …
March, 2016
-
24 March
Эрчим хүчний зохицуулах хорооны тайлангийн хурал боллоо
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны тайлангийн хуралд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах …
-
10 March
С.Отгонбаяр: Үнэ буурах боломж гарахыг ч үгүйсгэхгүй
Өнгөрсөн оны дүн мэдээг нэгтгэхэд сүүлийн 25 жилд эрчим хүчний салбар анх удаа ашигтай ажиллажээ. Өмнө нь олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байсан энэ салбарын ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2013 оноос хойш таван удаа эрчим хүчний үнийг өсгөсөн. Ингэснээр энэ салбар эдийн засгийн хувьд бэхжин, хөл дээрээ зогсоно гэж үзсэн юм. Тэгвэл энэ онд цахилгаан, дулааны үнэ өсөх, эсэх талаар Эрчим …
January, 2016
-
14 January
Эмзэг бүлгийн иргэд цахилгааныг хөнгөлөлттэй үнээр хэрэглэдэг
Эмзэг бүлгийн иргэд цахилгаан эрчим хүчийг хөнгөлттэй үнээр хэрэглэдэг. Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэд 100 кВт.ц хүртэл 48. төгрөг 20 мөнгө, 101 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгө төлдөг. Харин Дархан хот, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн иргэд 75 кВт.ц хүртэл 48 төгрөг 20 мөнгөөр, 76 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгөөр хэрэглэдэг юм байна. …
August, 2015
-
4 August
Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо
Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол …
-
3 August
Эрчим хүчний сайд Д.Зоригт орон нутагт ажиллалаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эрчим хүчний салбарын томоохон үйлдвэр компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг Шивээ-Овоо, Багануурт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт ажилалаа. Уулын тээвэр, олборлолтыг боловсронгуй болгоно Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1992 онд ашиглалтад орсон. Жиллдээ 2 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай тус уурхай нь өнгөрсөн хугацаанд ДЦС-4 болон төмөр зам дагуух аймаг орон …
May, 2015
-
19 May
Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал болно
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IXчуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад …
January, 2015
-
27 January
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ЭХЯ-нд ажиллалаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг …