Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна

5c1aeebc6f00fb0e69d3f8d66939cb1383642d83Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Эрчим хүчний салбарт л гэхэд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд тогтой амьдрах боломж бүрдсэнийг онцолж байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл хэрэгжиж байгааг мэдээлсэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбарт эхний ээлжинд дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангах бодлогын хүрээнд 4-5 үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Харин цаашид хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч экспортлох ёстой гэсэн чиг барьж ажиллана гэдгээ тодотгосон. Мөн нүүрсийг өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан нь Олон улсад эрэлттэй хуванцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгааг онцоллоо.

pm3a05381

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танхимын гишүүд мэдээлснээс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

pm3a0523

pm3a0495

Эрчим хүчний яам

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …