Өнгөрсөн оны дүн мэдээг нэгтгэхэд сүүлийн 25 жилд эрчим хүчний салбар анх удаа ашигтай ажиллажээ.
Өмнө нь олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байсан энэ салбарын ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2013 оноос хойш таван удаа эрчим хүчний үнийг өсгөсөн. Ингэснээр энэ салбар эдийн засгийн хувьд бэхжин, хөл дээрээ зогсоно гэж үзсэн юм. Тэгвэл энэ онд цахилгаан, дулааны үнэ өсөх, эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрээр “Үнэ өсгөх нь чухал биш. Эрчим хүчний тухай хуульд чадлын тариф гэж шинэ нэр томьёог нэмж оруулсан. Бид хэрэглэгчдийн үүрдэг үнийн ачааллыг бууруулахын тулд зохицуулалтын төрөл бүрийн тариф боловсруулж байна. Иймд үнэ бууруулах боломж гарахыг ч үгүйсгэхгүй. Учир нь санхүү, эдийн засгийн чадавх өслөө” гэсэн юм.
Эх сурвалж: gogo.mn