Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа

p19s5a3job1mef1lsdtq21ufc81o5Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам  өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж  Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү даншиг наадамд Нарванчин гэгээн, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцож байгаа юм гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс бидэнд мэдээллээ.

p19s5a3job1pqp198gg36f19mk48 p19s5a3job1q9cfgg9l6l2uspe1p19s5a3job19te1i3c1rcb1of115472 p19s5a3jobim512o11hl31m2bphbap19s5a3jobqpg1vl516to1hoa1h0v4

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …