Төөрсөн иргэдийг олжээ

imagesТөөрсөн: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу баг, Батсайхан багийн зааг нутаг “Алтан бургастай” гэдэг газар жимс түүж явсан И /14 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, орон нутгийн 12 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.13-ны өдрийн 13:20 цагт;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Бүдүүн нарийн гуя” гэдэг газар 2015.08.11-ний өдөр жимс түүж явсан иргэн Т /23 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/,Б /23 настай, эрэгтэй/ нар төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 25 иргэн, 3 автомашинтай эрэн хайх ажилагааг зохион байгуулж 2015.08.13-ны өдрийн 12:50 цагт тус тус эсэн мэнд олсон.

Шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 47 автомашин шаварт суусан өндөр настай болон бага насны хүүхэд олон байгаа тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян хархираа ХХК-ийн 1 ажилтан,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 29 км/ “Хараацайн жигүүр” ХХК-ийн 45 хүний суудалтай том оврын автобус шаварт суусан тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 албан хаагч,

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндар багийн “Сэрээтийн булан” гэдэг газар Тамир голын усанд 17-00 АРХ улсын дугаартай микро автобус суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус татан гаргасан.  

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …