100 айлын нийтийн байрныхан хаалгагүй, цонхгүй, халаалтгүй өвөлжихөд хүрээд байна

876b5e0303422c5bd21610db68ff57e4Сүхбаатар дүүргийн  10-р хороо буюу  бидний хэлдгээр  100 айлын  цагаан нийтийн байрныхан тэр дундаа 3,4-р байрныхан  энэ жил хүнд өвөлжих төлөвтэй байна.  Учир нь 3 болон 4-р байрны оршин суугчид шинэ орон сууцанд орно гэж найдан барилгын компанитай гэрээ байгуулан   нүүсэн байна.  Тэднийг нүүсэн даруйд нь  цонх болон хаалгыг нь авч,  дулааны шугамыг нь хүртэл тасалсан байна.  Үүний улмаас гэрээ байгуулаагүй үлдсэн  айлууд гудамжныхантай нэг дор  амьдарч байгаагаас ялгаагүй  орчинд амьдарч байна.  

Тодруулбал, 30 гаруй жилийн өмнө тойрог хэлбэрээр хоёр давхар 10 байр баригдсан байдаг. Жорлон нь гадаа ч нийтийнх болохоор  оршин суугчид зохицон саяхныг хүртэл  байсаар ирсэн. Харин 3,4-р байрны зарим айлууд жилийн хугацаатай  нүүсэн. Учир нь хот төлөвлөлт орсон  уг хэсгийг орон сууцжуулахаар болсон байна.

 Ингэхдээ  Монгол улсад  бүртгэлгүй  “Гэзэгийн худаг” ХХК   байр барина хэмээн гэрээ хийж, Хот төлөвлөлтийн газартай гэрээгүй   “Өндөр Заяа” ХХК иргэдэд байр барьж өгнө хэмээн  оршин суугчдад  3.6 сая төгрөг өгч хөл толгой нь олдохгүй болжээ.  Зарим иргэд эхнээсээ   шүүхэд хандаад байгаа ч  шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар  хойшлоод байгаа юм. Ийм байдлаас болж  өнөөдөр  3,4-р байрныхан траншейныхантай нэг дор амьдарч байна.

Тодруулбал жилийн дараа шинэ байранд орно хэмээн гэрээ байгуулсан айлуудыг  нүүмэгц гэрийнх нь хаалга болон цонхыг  хэн нэгэн нь авч, дулааны хоолойг таслан, шээс баас ханхалсан орчин болгосон байна.  Энд шөнөдөө  траншейныхан  архидан согтуурч, өтгөн шингэнээ гарган,  уг байранд амьдарч байгаа иргэдийг айлгаж ичээж байна.

008d61959c71f9e6e77921fb5954f18c

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …