4 настай хүүхэд усанд осолджээ

c60f5a9d58243aaabigУвс аймгийн Улаангом сумын Залгамжлагч багийн “Цагаан бураа” гэдэг газар зусаж байсан Ц /15 настай, эрэгтэй/ 2015:08.14-ний өдрийн 20:30 цагийн орчим малаа эргүүлэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.08.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, 2 мотоцикл, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 09:50 цагт гэрийн ойролцоо жалганаас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь;

Завхан аймгийн Их-уул сумаас Улиастай сумын чиглэлд О, 9 сартай охиний хамт 58-04 БНХ улсын дугаартай Истана загварын автомашинтай 2015.08.15-ны өдрийн 16:35 цагт гараад сураггүй болсон эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2015.08.16-ны өдрийн 10:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 1 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 13:10 цагт Загастайн даваанд явж байхад нь олж, ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тэлээ багийн “Шүүргийн голын гарам” гэдэг газар А /4 настай, эрэгтэй/ 2015:08.16-ны өдрийн 18:10 цагийн орчим голд урссан тухай дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 2 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 20:21 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …