Хөвсгөлд нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүсэж өвчилжээ

18fd03927c95aaforiginalХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ны өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг хүлээн тус сумын Засаг даргын 2015.08.14-ний  өдрийн А/89, аймгийн Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус тус 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтонд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн 2 ээлжээр, 10 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Зооноз өвчин судлалын төвийн 8 эмч, Цагдаагийн газраас 4 албан хаагч  нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр мөн 2015.08.16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын замд хяналтын пост гаргаж, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 6 албан хаагч,  2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …