Нэг цонхны үйлчилгээний танхимыг шинэчлэн засварлалаа

IMG_34491-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний танхимд шинэчилсэн засвар хийж, 8 дугаар сарын 17-нд ашиглалтад орууллаа. Нээлтийн ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Нэг цонхны үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нэг цонхны үйлчилгээний танхимд дүүжин тааз, хоёр агаар шүүгч, халуун, хүйтнээр үлээгч сэнс, Иргэний бүртгэлийн тасагт дарааллын машин шинээр суурилуулж, камержуулах зэрэг засварууд хийснээр иргэд ая тухтай орчинд төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Түүнчлэн ухаалаг дэлгэц суурилуулж иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх юм.

IMG_3472-1024x683 IMG_3469-1024x683 IMG_3477-1024x683 IMG_3487-1024x683

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил …