Нийслэлд 1, орон нутагт 2 гал түймрийн дуудлага иржээ

olloo_mn_1413520127_galНийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын задгайд иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.19-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч,

Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Шинэ хороо”-ны 22 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.19-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 7 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хийд”-ийн 18 дугаар гудамжийн 13 тоотод иргэн З-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 03:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …