БНСУ-ын Сөүлийн Сонгбуг дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

so-11Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лим Тэй Гүн тэргүүтэй Төлөөлөгч, Хурлын ажлын албаны ажилтан 10 хүний бүрэлдэхүүнтэй зочид 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2006 оноос найрамдалт харилцаа хамтын ажиллагаа тогтоон харилцаж байгаа билээ.

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лим Тэй Гүн нар албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ноён Лим Тэй Гүнд Монгол улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Чингэлтэй дүүрэгт тавтай зочлохыг ерөөв.

so-4-1024x683

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …