Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк

6122Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их  мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж  өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж,  оюутан залууст үйлчлэхгүй гэх  улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ.

Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь л чухал болохоос бага  мөнгөөр үйлчилгээ үзүүлдэг оюутан залуус хэрэггүй бололтой.CN_LO-CUcAARaGd

Үнэндээ ХААН гэсэн сүржин нэртэй энэ банкны ерөнхий  удирдлагууд нь гадаад хүмүүс байдаг гэдэг. Монголчуудад хүүтэй мөнгө олгон элдэв аргаар “шулж” л байвал яах нь ямар хамаа байх вэ гэсэн бодолтой гадаад захирлууд  энэ банкаараа дамжуулан Монголчуудад мөнгө хүүлэн “баяжиж” гүйцжээ. Нэг хэсэг  малчдын малыг банкны барьцаандаа хурааж хотыг нь харлуулж  байгаа сураг дуулсан ХААН банкныхан энэ удаад иргэдийг баян хоосноор нь ялгаварлан үйлчилнэ гэдгээ ил тодоор “зарлажээ”. Уг нь тэдний ХААН гэдэг үг нь Хөдөө аж ахуйн банк гэсэн үгний товчлол гэдэгсэн. Гэсэн атлаа Хөдөө аж ахуйн Их сургуулийн оюутнуудад  Зайсан дах салбар нь үйлчлэхгүй гэж байгаа нь иргэдийг ялгаварлаж байгаагаас өөрцгүй  хэрэг.

Тэгээд ч ХААН банкны  аль нэг салбарт үйлчлүүлэхийн тулд дор хаяж 30-50 хүний дараа, 40-60 минут хүлээж   байж  үйлчлүүлдэг явдал гэм биш зан болжээ. “Иргэн таны итгэлт анд” гэж  өөрсдийгөө рекламддаг шигээ үйлчилгээгээ түргэн шуурхай болгох тал дээр энэ банкныхан ажиллах хэрэгтэй болов уу ?

Эс бөгөөс иргэдээ ялгаварладаг, үйлчилгээ нь удаан ХААН нэртэй ХОЙРГО банкаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт буурах биз ээ.

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …