Бяцхан хүүгийн амь нас үнэ цэнэтэй байх ёстой

516584655e8fef82c07e41Сирээс дүрвэж яваад амиа алдсан гурван настай бяцхан хүүгийн зураг дэлхий нийтийг цочироож байна. Анх харахад унтаж буй мэт харагдавч бяцхан хүүгийн зүрх аль хэдийнээ зогссон байсан ба далайн давалгаа түүний амийг аль хэдийн аван одсон байжээ.  Хүүг Алан Курди гэдэг байсан ба гэр бүлээрээ Сири улсаас дүрвэж байсан байна. Хоёр завьтай 23 хүн бүгд амь насаа алдсаны хамгийн бяцхан нь гурван настай Алан Курди юм. Түүний ээж, таван настай ах хоёр нь ч мөн амиа алджээ. Хүүгийн аав амьд үлдэж чадсан ч маш их уй гашууд автаж байгаа юм. Гуравхан настай бяцхан хүүд маш сайхан ирээдүй маш том зорилго байсныг хэн ч таашгүй. Түүний үхэлд хэн буруутай вэ? Сири улс уу? Эсвал иргэний дайн уу? Сүүлийн сар гаруйн хугацаанд л гэхэд Сири улсаас Европ руу зуу гаруй мянган хүн дүрвэсэн гэх тоон судалгаа байна. Гэхдээ үүний цаана хичнээн цагаачид дүрвэж яваад амиа алдсаныг бид мэдэхгүй. Хүүг дүрвэгсдийн билэг тэмдэг болгох талаар Цагаачдын холбоо хэлэлцэж байгаа бөгөөд Европын холбоо дүрвэгсдийн асуудал дээр НҮБ-д туслахаа мэдэгдээд байгаа юм. Гурван настай бяцхан хүүгийн амь нас бусдын өрөвч сэтгэлийг хөдөлгөөд өнгөрөх биш маш их үнэ цэнэтэй байх ёстой билээ. Хүүгийн зургыг харсан дэлхийн өнцөг булан бүрт орших иргэд хүүг амар тайван диваажингийн орон руу очоосой хэмээн түүний зургыг сахиусан тэнгэр мэт болгосон байна.

815621055e8fe0ab308778 10155633_998835820179805_3040502433802191444_n 11988575_998835773513143_8482895057566391878_n 11988685_998835720179815_7061603996260254125_n 11987019_998835893513131_1676240318843548288_n 11960104_998835706846483_5985653271426654891_n 11959977_998835683513152_2432523298960360776_n 11951940_998835656846488_8491451744027279353_n 11947561_998835816846472_8690285790494035697_n 11947448_998835663513154_1148499193976985198_n 11923558_998835726846481_8113156071506522824_n 11917481_998835833513137_3552204629007871638_n 11053248_998835653513155_3502225364509496950_n 10945611_998835800179807_7819214097636060163_n 10518965_998835696846484_6099285679741500717_n 1517428_998835680179819_3909850079324616322_n

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …