Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10 хүүхэд сурч байна

DSCN59352015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх холбооны албаны харьяа Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10-н хүүхэд сурч эхэллээ. Сонсогчдыг Сибирийн хууль зүйн дээд сургуулийн захирал, цагдаагийн хошууч генерал Игорь Анатольевич Медведев хүлээн авч цаашид нягт хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлага өрнүүлжээ.

DSCN5961Уулзалтын дараа Красноярск хотын баруун захад байрлах Сибирийн холбооны дээд сургууль, Олон Улсын боловсролын төвийн хэлний бэлтгэлд сонсогчдийг хүлээлгэн өгч, Олон Улсын хамтын ажиллагааны газрын захиргааны хэлтсийн дарга Наталья Анатольевна Анисиферовад хүлээлгэн өгсөн гэж ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

ХЭҮК-ын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал …