Саудын Арабт аварга том кран унаж 107 хүн нас баржээ

Саудын Арабын исламын шашинтнуудын ариун хот Меккад аварга том каран унаж, 107 хүн нас барж, 230 гаруй хүн бэртжээ.  “Grand Mosque” нь дэлхийн хамгийн том исламын шашины сүм билээ. Энэхүү сүмийн дээрээс аварга том каран унасан бөгөөд энэ үеэр маш олон сүсэгтэн сүмд байсан ажээ. Саудын Арабын Иргэний Хамгааллын Байгууллагын тэргүүний хэлж буйгаар аадар бороо борж, салхи хүчтэй салхилсанаас болж ийм осол гарсан байна. Уг сүмийнхэн жил бүр болдог мөргөлд бэлдэж байсан учир маш олон сүсэгтэн цугласан байсан аж. Саудын Иргэний Хамгаалалтын Байгуулагын ерөнхий захирал Сүлэйман БинАбдулла аль-Амр “Орон нутгийн цагаар 17:23 минутанд каран унасан” хэмээн мэдэгджээ. Мөн энэ үеэр баасан гарагийн залбирал үйлдэхээр маш олон итгэгчид ирсэн байжээ.

_85504735_21493675-a914-495f-8047-a9545e230515

_85504737_6a7d504f-d4de-4909-9242-7a9540eeb5db

_85504739_9fdacf0a-658e-4683-8a0f-b1c24a3caaf7

А.Уянга

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …