Нийслэлд гал түймрийн 3 дуудлага иржээ

ab9141540b75b790originalОй хээрийн түймэр:

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 4 иргэн, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.20-ны өдрийн 21:15 цагт цурманд оруулсан. Цурман дотроо 2 голомттой, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн Хоолой” /сумаас зүүн урагш 100 гаруй км-т/  гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн 6 дугаар заставаас 10 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 7 иргэн, 1 автомашин, “Дачин Тамсаг” 19 дүгээр талбайгаас 13 ажилтан, 3 автомашин, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.21-ний өдрийн 07:48 цагт бүрэн унтраасан.

Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7 дугаар гудамжийн 204-ийн Б тоотод нэр нь тодорхойгүй иргэний гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 15:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын гудамжийн 4 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 19:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 9 дүгээр гудамжны 155 тоотод “Мөнгөн тэнгэр” ХХК-ийн мужааны цехийн хана, тааз, дээвэр шатаж, иргэн О-ын мужааны цехийн хана, тааз галын дөлд хайрагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийн 7 албан хаагч, 2 автомашин, нэмэлт дуудлагаар мөн ангийн 2 дугаар тасгийн 5 албан хаагч, 1 автомашин нийт 12 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр,

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт иргэн Д-ийн зоогийн газрын зориулалттай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 26 дугаар гудамжийн 14 тоотод оршин суудаг иргэн С-ийн зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Техникийн холбогдолтой ослын талаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн нутагт Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замд  /аймгийн төвөөс 6 орчим км-т/ Гранд марк-2 загварын автомашин, Норд бенц загварын ачааны машинтай мөргөлдсөн тухай дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, Цагдаагийн 13 албан хаагч,нийт 20 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Дундговь аймгийн Луус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/, Ц /34 настай, эмэгтэй/ нар газар дээрээ нас барсан  байсныг гаргаж, Цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …