Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сун Кионг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Манай улсын хувьд БНСУ-ын Онцгой байдлын байгууллагатай 2006 оноос хойш гамшгаас хамгаалах салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж, туршлага солилцох, албан хаагчдыг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулахад хамтран ажилласаар ирсэн юм.
Мөн үеэр цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, ноён Квон Сун Кионг, Ү Жан Гун нарыг Монгол Улсын Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Онцгой байдлын албаны төлөө 1, 3 дугаар зэргийн медалиар тус тус шагналаа.