Tag Archives: онцгой байдал

October, 2016

  • 13 October

    Сурагчдад усны осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа

    Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран нийслэлийн Хан-Уул дүүргийн  “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагчдад болзошгүй усны ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа. Сургалтын үеэр Монгол Улсын Далайн захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, усан замын тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хэрхэн хангах, аврах хантаазыг хэрхэн өмсөж ашиглах талаар үзүүлэх сургалт явуулсан …

  • 12 October

    Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдана

    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм. …

  • 12 October

    Онцгой байдлын газраас анхааруулж байна

    2016 оны есдүгээр сард Гал түймэр унтраах аврах ангиуд обьектын гал түймрийн 15 дуудлага хүлээн авсан байна. Дуудлагыг гал түймэрт өртөж шатсан төрлөөр ангилахад: нийтийн орон сууц гурав, өвөл зуны сууц тав, машин техник нэг, барилга байгууламж хоёр, хогийн суваг гурав, гэр нэг гэж бүртгэгджээ. Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилбал: цахилгаан ашиглалтын буруугаас тав, лаа дэн, тамхи шүдэнзнээс …

September, 2015

  • 23 September

    НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ-ын суурин зохицуулагч шинээр томилогдсонтой холбогдуулан хатагтай Биати Транкмэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр –тэй Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн …

  • 22 September

    Хамтын ажиллагааны уулзалт боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНСУ-ын  Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сун Кионг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсын хувьд БНСУ-ын Онцгой байдлын байгууллагатай 2006 оноос хойш гамшгаас хамгаалах салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж, туршлага солилцох, албан хаагчдыг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулахад хамтран ажилласаар ирсэн юм. Мөн үеэр цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, ноён …

  • 15 September

    Завьт эргүүлийнхэн 12 хүний амь аварчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн  усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний  амь насыг аварчээ.  Энэ зуны байдлаар усанд  15 хүний осолдож амь насаа алдсанаас 3 нь хүүхэд байжээ. Нийслэлийн Онцгой комиссын “Ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” …

August, 2015

  • 13 August

    Хэрлэн голд нэг хүн энджээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр …

  • 13 August

    Таван иргэний амь насыг аварчээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна. Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, …