“Толгойгүй” Монголын төр

20150910021805images“No one errs or does wrong willingly or knowingly”
Socrates

***
“Knowledge is Power”
Francis Bacon

***
“The Power is Attraction”
Joseph Nye

***

Английн нэртэй оюуны философич Colin McGinn өөрийн туурвисан “Mindfucking: A Critique of Mental Manipulation”, АНУ-ын оюуны философич Harry G.Frankfurt “On Bullshit ” гэдэг номоороо дамжуулж “худал” нь хувь хүн, нийгэм, улс үндэстэнд ямар “аюултай”-г сануулсан байдаг.
“Худал” Монгол оронд өнгөрсөн 26 жил үндэстний соёлын түвшинд төлөвшиж, Монгол орныг ангал уруу хөтөлсөөр ирлээ.

“Төр”-ийн тухай мэдлэг хүн төрөлхтөнд үүсээд 2600 гаруй жил болж, тусгай мэргэжил болон төлөвшчихөөд байхад харин Монголчууд бид юман чинээ бодохгүй байна. “Төр”-ийн мэргэжилгүй хүн төрийг удирдаж явах ямар ч бололцоогүй болсныг үл ойшоож байна.

Хүн төрөлхтөний анхны төрийн философич гэж хүлээн зөвшөөрөгдсөн эртний Грекийн философич Аристотель “Хамгийн Шилдэг Төр”-ийн талаар: “Үндэстний удирдагчийн засаглал+үндэстний сайнуудын засаглал+ард түмний засаглал гэсэн холимог засаглалаас төрийг бүрдүүлэхгүй бол төр там болдог” гэдгийг анхааруулсан.

Аристотелийн “үндэстний удирдагчийн засаглал” байхгүй бол “төрийн эзэн – үндэстэн удирдагчгүй болж хүн болгон өөрийгөө “үндэстний удирдагч” болох боломжтой гэж сэрүүн зүүдлэн солиорч эхэлдэг. “Үндэстний удирдагч нь тухайн үндэстний хүслийн илэрхийлэл, эв нэгдлийн илэрхийлэл, эрдэм мэдлэгийн илэрхийлэл, ёс суртахууны илэрхийлэл” гэж дүгнэсэн байдаг.
Өнөөгийн Монголд төрийн тэргүүнээ 76 их хурлын гишүүнээс томилдог үндсэн хуультай болно гэж байгаа нь Монгол үндэстнийг удирдагчгүй, 76 толгойтой могой болгох гэж байна. 76 байтугай 2 толгойтой могой ч нүхэндээ байтугай ичээндээ орж чадалгүй хөлдөж үхсэн үлгэр байдаг шүү.
Аристотель “үндэстний сайнуудын засаглал гэдэг нь тухайн үндэстний мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай хүмүүсийн засаглал байхгүй бол үндэстний эрх ашгийн төлөө амь бие золиослосон төрийн бүтэц алдагдаж төр бол хувийн шуналын төлөө хэрэглэдэг хувиа хичээгчдийн уурхай болдог” гэж сануулсан байдаг.
Аристотелийн “Ардын засаглал гэдэг нь мухар сүсэгт автагдаггүй ухамсартай, харийг шүтэн сөгддөггүй, жалга довны үзлээс ангижирсан үндэсний ухамсартай ёс суртахуунтай нийгэмшиж чадсан үндэстний эрх ашгийг амьдралын хүсэл эрмэлзлэл болгож чадсан, хуулийн засаглалыг эрхэмлэдэг иргэдийн засаглал” гэж дүгнэсэн.
“Үндэстний удирдагчийн засаглал”, “сайнуудын засаглал”, “ардын засаглал”-ын аль нэг нь дангаараа тогтсон төртэй байвал “төр” төр биш болж түмэн олон тамын амьдралаар амьдарч төр улс устан мөхдөг гэж хэлсэн байдаг.

АНУ-ын төрийн судлаач George Friedman “The next Decade Empire and Republic in a Changing World” гэдэг номондоо АНУ-ыг үүсгэн байгуулагчид АНУ-ын төрийг “дизайн” хийхдээ эртний Грекийн төрийн философич Аристотель, 16-р зууны Италийн төрийн философич Niccolo Machiavelli, Английн моралийн философич John Locke зэрэг гурван философичийн философиор төрийг загвар болгож “конституцыг” нь зохиосон гэж АНУ-ын ард түмэн, цаашлаад дэлхийн нийт хүн төрөлхтөнд анхааруулсан байдаг.
Төрийг философиор загвар хийдэг болохоос биш өрөөл бусад үндэстний “конситуц”-ыг орчуулдаггүй гэдгийг Монголчууд ойлгохгүй  өдийг хүрч байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглал + Сенаторын засаглал + Төлөөллийн засаглалын загвар нь яг Аристотелийн 2600 жилийн өмнө дүгнэж гаргасан шилдэг төрийн загвараар хийгдсэн байдаг.

16-р зууны Италийн төрийн онолч “Niccolo Machiavelli”-ийн “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн төрийн оршин тогтнох моралийн үнэт зүйлийг төрийн оршин тогтнох нэгэн “амин сүнс” болгосноос гадна “Niccolo Machiavelli”-ийн “Үндэстний төр, тухайн үндэстний иргэн бүрээс бүрдсэн хүчирхэг, батлан хамтгаалах, аюулгүй байдал, хөгжлийн тогтолцоо байхгүй бол төр сульдан доройтож харийн дайсны шившиг болно” гэж дүгнэснийг АНУ төрийн хоёр дахь тулгуур философио болгосон.

Английн моралийн философич “John Locke”-ийн моралийг АНУ-ын төрийн оршин тогтнох нэгэн амин сүнс болгож, нийт АНУ-ын ард иргэдийн “үнэт зүйл” бөгөөд “бахархал” болгож чадсанаар АНУ бол моралд тулгуурласан төртэй гэдгийг ойлгох хэрэгтэй. “Моралгүй бол хүн хүндээ дайсан хонь чоно шиг болж, муу муухай нь үндэстний соёл болж төрсөн ахан дүүс адил амьдрах боломж алдагдана шүү” гэж анхааруулсан.

Философийн үндэслэлгүй төр ямар бөөлжис хутгамаар, урам хугармаар, замбараагүй, хулгай дээрэм, амьдралын жирийн хэв журам болсон хүний мөс чанаргүй “төр” болон “үнэдстэн” болдгийг Монголчууд өөрийн биеэр мэдэрч байна даа.

“Хүчтэй төр”, “морал”-ийн төр байдаг гэдгийг Монголчууд ойлгож, төрөө филосфичдоор дизайн хийлгэх цаг болсон. Философиор төрийг дизайн хийхдээ үндэсний түүх, хөгжлийн өнөөгийн түвшин, үндэсний хийж бүтээх хүрэх гэсэн хөгжлийн хүсэл эрмэлзлэлийг үндэслэж хийдэг шүү. Гэтэл Монголд философичид гэж өөрийгөө нэрлэж байгаа доктор, профессор гэсэн титэмтэй нөхдүүд үнэн хэрэг дээрээ марксизм, ленинизмээс хэтрээгүй номлогчид юм. Одоо яах вэ? Хаанаас жинхэнэ философчдыг олох вэ? Жинхэнэ философичдыг бэлтгэн гарахыг хүлээх үү?

Философийн нэгэн салбар болох метафизикийн агуу онол “Being Determine Consciousness” – ийг нөгөө манай өөрийгөө философичид гэж цэээжээ дэлдэгч, марксизм, ленинизмийг номлогчид “ахуй анхдагч, ухамсар хоёрдогч” гэж орчуулан солиорч түмний шившиг болсон түүх үргэлжилсээр байна шүү!
Үнэндээ Метафизикийн агуу онол “..Being Determine Consciousness”… гэдэг нь “Байгаа чинь ухаан чинь шүү” гэсэн агуу онол юм.

Гэр орондоо олон арван бишээ нэг “эрх”-ийн тэнэг хүүхэдтэй байна гэдэг тэр гэр бүл ямар их асуудалтай, там байдгийг Монголчууд мэднэ. Энэ дэлхийн 7,6 тэрбум хүн “эрх” байвал яах вэ, ер нь “эрх” гэдэг бол их л муухай үг байгаа биз дээ. “Эрх” үгүй харин “зөв” бөгөөд “сайхан” байгаа биз дээ.

Төрийн оршин тогтнох нэг “амин сүнс” бол “Human Rights’, “Dignity” байдаг. “Human Rights”-ыг “хүний эрх” хэмээн буруу орчуулснаар Монголын төр, нийгэм оршин тогтнох ямар ч боломжгүй, хүн болгон “эрх”- элж, дураар авирлаж байдаг ухамсарыг Монголчуудад суулгаад өгсөн нь ямар тамтай юм бэ.
“Dignity” хэмээх агуу онолыг “нэр төр“ гэж орчуулснаар “нэр” нь юмуу ”төр” нь юмуу аль нь юм “бүү мэд” болгосон. Үнэндээ бол “Dignity” гэдэг нь “тэнгэрлэг “ гэсэн утгатай “хүнээс өөр эрхэм зүйл байхгүй” гэсэн агуу онол юм.
“Human Rights’ “хүний зөв”, “Dignity” “тэнгэрлэг” гэсэн хүн төрөлхтний мэдлэгийн хоёр том онолын буруу орчуулгыг засаж залруулахгүй бол “төрийн амин сүнс” болсон “контитуц”-ыг туурвих боломжгүй. “Конституц” байхгүй бол төр оршин тогтнохгүй.

“Зөв” гэдэг агуу монгол үгийг “хогийн сав”-аас гарган авч нандигнан мэдлэг оюуны нэр томьёо болгосон тэр цагт монгол үндэстэн хүчирхэг болох нь тодорхой. Хүчирхэг болох нь тийм ч хүн асуудал биш үү.

Үндсэн хуулийн үндэсний зөвшилцөл явуулахаас өмнө “Human Rights” нь хүний “зөв” үү “эрх” үү гэдгийг тодорхойлох үндэсний зөвшилцөл явуулснаар Монгол үндэстэн дэлхийн тавцнаа дахин сэргэн мандах оюуны хувьсгал эхлэх болно. Түүхэн энэ агуу хувьсгалыг төрийн тэргүүн, улс төрийн хүчнүүд зохион байгуулан явуулах хэрэгтэй.

С.ТУЛГА

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …