Чингэлтэй дүүрэгт шинэ гүүр ашиглалтад орлоо

130177-26214700Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторын нээлт,  тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, тоноглол бүхий сургалтын Ур чадварын лабораторийг байгуулжээ.

1442989563_12039141_1503732113280148_5660851309820158218_o

Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар барьж байгуулсан явган хүний болон автомашины гүүрэн гарцны нээлтийн арга хэмжээг зохион боллоо.

12022342_1503732109946815_7613706840327206159_o

Тус сургуулийн үүдэн хэсэгт төв зам сургууль хоёрыг заагалсан далан байдаг учраас сургууль руугаа орохын тулд багш, оюутнууд холуур тойрч ордог байна. Тиймээс тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг асуудлыг шийдэж өгчээ. Нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, суралцагчид оролцсон юм.

12038057_1503732069946819_5491327355402941940_n

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээлтийн үгэндээМиний хувьд 1997 онд анагаахын их сургуулийг төгсч байсан. Энэ сургууль миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс би энэ салбарын хүн, дээрээс нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо олон ажил хийхээр төлөвлөн ажилладаг. Үүний дагуу өнөөдөр явган хүний болон автомашины гүүрийг барьж байгуулан ашиглалтад өглөө. Энэ сургуулийн ажилчид суралцагчид сургууль руугаа орохдоо бараг км шахам газраар тойрдог байсан бол өнөөдөр шууд төв замаасаа сургууль руугаа орох боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаар цаг хэмнэх, нөгөө талаар оюутнуудын сурах орчинг сайжруулсан том ажил гэж хэлмээр байна” гэсэн юм.

НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ ШҮДНИЙ УР ЧАДВАРЫН ЛАБОРАТОРТОЙ БОЛЛОО

12046920_1503734296613263_2431536633856647009_n

Сүүлийн жилүүдэд олон улсад шүд, эрүү нүүрний мэс засал болон арчилгаа, эмчилгээний салбар хурдацтай хөгжиж байгаа. Манай улсад ч гэсэн энэ салбар эрчимтэй хөгжиж, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эмчилгээ, сургалтандаа ашиглах болсон билээ. Манай улсын Нүүр ам судлалын сургуулийн хувьд ийнхүү олон улсын жишигт нийцсэн лабораторийг ашиглалтад оруулаад байна.

12034225_1503734333279926_6771079023603675488_o

Өөрөөр хэлбэл, суралцагчид сурч байх хугацаандаа модель (хиймэл хүн) дээр эрүү нүүр, шүдний сургалтыг хийж, дадлагжих юм. Биднийг лабораторын нээлтэд очиход тус сургуулийн суралцагчид моделын шүдийг ломбодох, шүд авах суулгах гэх мэт энэ төрлийн бүхий л ажилбарыг хийж байсан юм. Тэдний хувьд энэхүү модель дээр хэр сайн дадлага хийж сурна төдий чинээгээр өвчтөнг сайн эмчилнэ гэдгийг Шүд эрүү нүүрний эмнэлэгийн захирал М.Соёлмаа онцоллоо. 

11845240_1503734336613259_6435639197345172502_o

Ингээд нээлтийн арга хэмжээний үеэр зарим төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар  “Манай сургууль бүрэлдэхүүн таван сургуультай. Бүрэлдэхүүн сургуулийн нэг нь Нүүр ам судлалын сургууль. Өнөөдөр энэ сургуульд томоохон шинэчлэл хийсний үр дүнд Ур чадварын лабротори болон гаднах талбайг тохижуулсан явган хүний болон автомашины гүүрний нээлтийг хийлээ. Мэдээж бид сургалт явуулж буй учраас сурах орчинг таатай болгох учиртай. Ингэж байж сайн суралцагч, цаашлаад сайн эмч бэлтгэнэ шүү дээ. Манай бүрэлдэхүүн сургууль, эмнэлэг хоёр хамт байгаатай нэгэн адил бид удахгүй 2018 онд сургуулийнхаа  эмнэлгийг  барьж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. Үүгээр зогсохгүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбортой болно.  Цогцолборыг барьж ашиглалтад оруулснаар  манай сургуулийн 7000 орчим оюутан хотоос гарна” гэсэн юм.

Т.АРИУНТУУЛ: ШҮДНИЙ САЛБАРТАА АНХ УДААГАА УР ЧАДВАРЫН ЛАБОРАТОРЫГ НЭЭЛЭЭ

(Нүүр Ам Судлалын Сургуулийн Захирал)

11863454_1503734293279930_2965077493932551191_n

– Манай сургууль шүдний салбартаа анх удаагаа ур чадаварын лабораторийг нээлээ. Манай улс шүдний эмч бэлтгэж эхлээд 50 гаруй жил өнгөрч байгаа ч өдийг хүртэл яг өөрийн гэсэн загвар, модель ашигласан сургалт явуулж байгаагүй. Тэгвэл одоо оюутнууд маань гуравдугаар дамжаанаас эхлээд олон улсын жишигт нийцсэн өндөр өртөгтэй лабораторид дадлага хийх боломж нээгдэж байна. Одоогийн байдлаар энэ лабораторид иж бүрэн тоноглол бүхий 24 модель, төхөөрөмж сандал суудал байна. Ер нь аль ч улсын анагаахын сургуулийн шүдний сургуульд ур чадварын лабораторигүйгээр шүдний сургалт явагддаггүй. Тэгэхээр энэ удаагийн онцлог нь их сургуулийн захиргаа удирдлагууд өөрсдийн санхүүгээр энэхүү лабораторийг  байгуулсанд байгаа юм.

Сургуулийн суралцагчид шинэ лабораторид согог, гажиг, эмчилгээ, мэс засал гэсэн дөрвөн чиглэлээр сургалтандаа эдгээр моделуудыг ашиглах юм байна.

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …