Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 9 дүгээр сарын 24-нд 3 дугаар хорооны иргэн Ц.Лханаажав, 4 дүгээр хорооны иргэн Г.Нямаа, 6 дугаар хорооны иргэн Ү.Жадамба, 7 дугаар хорооны иргэн Б.Доржготов, Г.Үүрийнтуяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.
Эх сурвалж: chingeltei.gov.mn