АН-ын Төвийн бүсийн чуулга уулзалт болж байна

DSCN8023Эл амралтын өдрүүдэд АН-ын “МОНГОЛ ХҮН 2020 – ӨНӨӨДӨР, МАРГААШ…” төвийн бүсийн чуулга уулзалт  Дархан-Уул аймгийн  Хонгор  сумын нутаг дэвсгэр, “Зулзагын гол”  зусланд болж байна. Энэхүү чуулга уулзалтанд Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Төв аймаг тус бүрээс 80 гишүүдээс бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид оролцож байна. АН-ын төвийн бүсийн чуулганд  АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, УИх-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Батчимэг, С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын хүмүүс оролцлоо.

Чуулганы  нэгдсэн хуралдаанаар  оролцогч нар аймгуудын намын дарга нарын тухайн аймгийн хөгжлийн  илтгэлийг сонссон бол 5 салбар хуралдаанаар дамжуулан АН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаарх  хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргаж байгаа ажээ. Мөн чуулганд оролцогчидод зориулан “Цахим ардчилал” сургалтыг явуулахын зэрэгцээ оролцогч аймагуудын дунд спортын болон  хөгжөөнт тоглоомын уралдааныг явуулж тэмцээний аваргуудаа тодруулж, шилдэгээр шалгарсан аймгийг  “Манлайлагч аймаг”-аар тодруулан  шагнал гардуулах зэргээр төвийн бүсийн чуулганд оролцогчид амралтын 2 өдрийг  ажил хэрэг, амралт зугаалгыг хослуулан үр дүнтэй өнгөрүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Нэгдсэн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ: “…бид  ямар нэгэн хувийн эрх ашиг, ямарваа нэгэн хэсэг хэний зөрчил зэргийг  ардчилалын үнэт зүйлс, АН-ын эв нэгдэл,  олон хүний сэтгэл санаа  шингэсэн АН-ын фон дээр тоглуулж болохгүй гэдгийнг хатуу хэлье” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Баярцогт: “АН засаг барьснаас хойшхий хийж бүтээсэн зүйлууд өмнөх онуудас хавьгүй илүү байгаа, гэхдээ  бидэнд ярих хэлэх зүйл бас байна, бид дотооддоо халуун нөхөрсөг,  шүүмжлэлийг хүлээн авах ёстой, ярилцах ёстой, бие биенээсээ суралцах ёстой гэдгийг би онцлон хэлье, …сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзарна гэж үг байдаг, иймээс бид эл чуулганаар халуун тогоондоо асуудлаа авч хэлэлцэнэ гэж ойлгож байна” гэлээ.

Ийнхүү УИХ-ын дарга, гишүүд, сайд, АН-ын аймгийн дарга нар үг хэлсэн, АН-ын гишүүд төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлсэн,  дэмжлэг шүүмжлэл өрнөсөн АН-ын төвийн бүсийн чуулган  9 сарын 26-27-ны амралтын  өдрүүдэд болж байна.

DSCN8122DSCN8061

DSCN8018 DSCN8022 DSCN8033 DSCN8091 DSCN8097 DSCN8099 DSCN8101 DSCN8106 DSCN8110 DSCN8112 DSCN8125 DSCN8130 DSCN8131

_MG_8140 _MG_8149 _MG_8152 _MG_8180Ц.Мөнх

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …