Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

sitend-logo-412x3601. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг сумын засаг дарга Х.Дашдэлэг өөрийн биеэр аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт 14 хүн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.25-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Тагнуул, Цагдаагийн байгууллага болон бүх сумдад мэдээлэл хүргэсэн, 26-ны өдрийн 08:15 цагт сумын төвд байгаа найздаа надад санаа зоволтгүй сүлжээгүй газар байна, өнөөдөр очно гэсэн мессеж бичсэн тухай тус сумын Засаг дарга Х.Дашдэлэг мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр явсан тус сумын иргэн М /20 настай, эрэгтэй/ 2015.09.26-ны өдрийн 17:00 цагийн орчимд төөрсөн тухай мэдээллийг 2015.09.27-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Орон нутгийн 25 иргэн, 5 автомашин, 13 мотоцикль, 3 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.27-ны өдрийн 15:30 цагт Архангай аймгийн Хотонт сумын нутаг ”Дөвхөн хийд”-ийн арын ойгоос эсэн мэнд олсон.

Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 4 автомашин 19 хүн цасанд боогдож явах боломжгүй болсон тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон иргэдэд 2015.09.27-ны өдрийн 17:50 цагт тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгсөн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг “Тамирын гол”-ын Таван салааны гарманд /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн Н суудлын автомашинтай голд суусан дуудлагыг 2015.09.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт /18:20 цагт/ хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Увс аймгийн Улаангом сумын Гашуун хороо багийн 11 дүгээр гудамжийн 121 тоот иргэн Б-н хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.27-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …