Чингэлтэй дүүрэг: “Ахмадын өдөр” өдөрлөг боллоо

IMG_9200-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулав.

Ахмадын баяр өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцов.

IMG_92331-1024x683

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас дүүргийнхээ ахмад настнуудынхаа нийгмийн халамжийн чиглэл, урлаг  соёлын байгууллагаараа үйлчлүүлэх зэрэгт анхаарал хандуулж ирсэн” гэдгийг онцлов.

Өдөрлөгийн үеэр дүүргийн зарим хорооны ахмадууд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж, Биеийн тамир спортын хорооноос ахмадуудын дунд ширээний шагайн тэмцээн зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагынхан эрүүл мэндийн үзлэг хийлээ.

IMG_9216-1024x683

IMG_92201-1024x683

IMG_9254-1024x683

IMG_9268-1024x683

IMG_9281-1024x683

IMG_9316-1024x683

IMG_92661-1024x683

IMG_9310-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …